Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Тайм скуэр хотхон, 502-р байр
+976-7577-7777
+976-75779999

Техникийн нөхцөл олгох

Техникийн нөхцөл олгох журам

Иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгох, сүлжээнд шинээр холбох ажиллагаанд Монгол Улсын Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан Холболтын заавар, Аж ахуйн харилцааны дүрэм, “Ухаалаг эрчим хүч” ХХК-ийн үйл ажиллагааны дэг жаягийг тус тус мөрдлөг болгоно.

Техникийн нөхцөл олгох ажиллагаа

Түгээх сүлжээнд шинээр холболт хийлгэх, хэрэглэгчийн холбогдсон чадлыг нэмэгдүүлэх, өмнө авсан техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах шаардлага гарах бүрт тухайн хэрэглэгч техникийн нөхцөл авна.

Хэрэглэгч нь цахилгааны техникийн нөхцөл хүсэхдээ өргөдлийн маягт бөглөж, түүнд заагдсан бүрдүүлэх баримт бичиг /газрын гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураг,  архитектур төлөвлөлтийн даалгавар, эх зураг гэх мэт/ -г бэлтгэнэ. Өргөдлийн маягтыг үнэн зөв бүрэн бөглөсөн байх шаардлагтай.

Хэрэглэгчдийн өргөдлийг “Ухаалаг эрчим хүч” ХХК-ийн борлуулалтын төвдээр хүлээж авна. Техникийн бодлого шинэчлэлийн хэлтсийн холболтын инженерүүд нь обектын байршил дээр очиж холболтын цэгийг тодорхойлсны дараа техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.

Техникийн нөхцөл олгохдоо тухайн хэрэглэгчид шаардлагатай хүчин чадлын одоогийн хэмжээ, цаашдын өсөлт, тэр бүсэд нэмэгдэх хэрэглэгчдийн хүчин чадлын өсөлт, цахилгаан эрчим хүчний тэжээл авах шугам, дэд өртөөний ачаалал, хэтийн төлөвтэй уялдуулан шийдвэрлэдэг.