Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Тайм скуэр хотхон, 502-р байр
+976-7577-7777
+976-75779999

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫГ 50 ХУВЬ ХӨНГӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хориндолдугаар хурал 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр болж, гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргалаа.

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хориндолдугаар хурал 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр болж, гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар  хөнгөлөх шийдвэр гаргалаа. Энэхүү хөнгөлөлтөд  Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 280 гаруй мянган айл өрхүүд хамрагдах бөгөөд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2015 оны 12, ирэх оны 1, 2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой болж байгаа юм. Өмнө нь гэр хорооллын иргэд шөнийн нэг кВт цаг эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож худалдан авдаг байсан бол  энэ үнийг 50 хувь хөнгөлснөөр 38.55 төгрөг болон үнэ нь буурч, иргэдийн халаасанд 5.2 тэрбум төгрөг үлдэнэ гэсэн урьдчилсан тооцоог Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргажээ. 

Эрчим хүчний салбар  2015 оныг “Хэмнэлтийн жил” болгон зарлаж, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос салбарын үр ашгийг дээшлүүлж, өртөг зардлыг бууруулах хамтарсан ажлын хэсэг гарган, эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч, дамжуулагч компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийж, хяналт тавьж ажилласан бөгөөд үнэ тарифын зохистой зохицуулалт, менежментийн зөв арга барилыг хэрэгжүүлж  чадсаны үр дүнд  олон жилийн турш хуримтлагдсан алдагдлыг бууруулж чаджээ. Тухайлбал эрчим хүч үйлдвэрлэгч дулааны цахилгаан станцууд дотоод хэрэгцээгээ 0.6 нэгжээр, төвийн бүсийн эрчим хүчний дамжуулалтын алдагдлыг 0.1 нэгжээр, цахилгаан түгээлтийн алдагдлыг 0.5 нэгжээр тус тус бууруулсан байна. Салбарын хуримтлагдсан алдагдал тодорхой хэмжээгээр буурч байгаа учраас Улаанбаатар хот, 15 аймгийн гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх боломжтой болж байгаа юм гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.